|

Сумдын удирдлагуудтай онлайн хурал хийв

Сумдын удирдлагуудтай онлайн хурал хийв

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн газартай хамтран шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах, өвчлөлийн талаар үнэн зөв мэдээллээр ард иргэдийг хангаж ажиллах хүрээнд сумдын удирдлагуудтай онлайн хурлыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хурлаар сумын ЭМТ-үүд яаралтай түргэн тусламжийн бэлэн байдлыг хангах, аймгийн Засаг даргын А/22 дугаар захирамж, 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн захирамжид заасан хугацаанд сумдын удирдлагуудыг сум орон нутагтаа тогтвортой байж, эрүүл мэндийн төвдөө дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгосон юм. 

Энэ хүрээнд 1-р сарын 27-ноос аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, спорт, урлагийн болон бусад уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглож, интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон захирамжийг танилцууллаа.


0 сэтгэгдэл