|

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 1 дүгээр сарын 13-наас хэвийн үргэлжилнэ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 1 дүгээр сарын 13-наас хэвийн үргэлжилнэ

Архангай аймгийн хэмжээний 33 сургууль, 36 цэцэрлэг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, сургалтын үйл ажиллагаагаа 2020 оны 01-р сарын 13-наас эхлэн хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

 

Аймгийн ЭМГ-аас гаргадаг томуу, томуу төст өвчний /ТТӨ/ харуулдан тандалтын 2020 оны 1-р сарын 8-ны өдрийн мэдээгээр амбулаториор 3354 хүн үйлчлүүлсний 13.7 хувь буюу 461 нь ТТӨ эзэлсэн нь өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 9.8 хувиар буурсан байна. ТТӨ-ний тохиолдлыг насны бүтцээр авч үзвэл, 0-11 сартай хүүхдийнх 2.2 хувиар, 1 насанд 0.5 хувиар тус тус өссөн бол 2-4 насанд 6.4 хувиар буурсан байна. Иймд хичээл, сургалт хэвийн үргэлжилнэ.


0 сэтгэгдэл