|

Иргэний мэдээллээр 59 тооны адуу хулгайлсан хэргийг илрүүлжээ

Иргэний мэдээллээр 59 тооны адуу хулгайлсан хэргийг илрүүлжээ

Мал хулгайлах гэмт хэргийн талаар иргэнээс ирүүлсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгахад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бухтын гол гэх газраас иргэн Ж-ийн 59 тооны адууг Батцэнгэл сумын харьяат иргэн О, Цэнхэр сумын харьяат иргэн Б нар нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлжээ.

Хэргийг шалгаж байна.


0 сэтгэгдэл