Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай Ш-ийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаа а/а Б.Батбаатар, д/а Э.Мөнхжаргал, д/а Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад нь айлын цонх онгорхой байсан дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгаа харагдсан сэжиг бүхий санагдаад шалгахад урьд өмнө 4 удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсаныг илрүүлсэн.
Иргэн Ш нь хоёр сартай хүүхэдтэй түүнийгээ тэжээхийн тулд амьдарлын боломж муу учир хулгай хийсэн гэх мэдүүлэгийг урьдчилсан байдлаар мэдүүлжээ.
Хулгайлаж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгний үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж.
Хэрэгт холбодон шалгадаж этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн уг хэргийг үйлдэхдээ мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээг шалгагдаж байсан ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn
1 сэтгэгдэл