|

Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв

Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багаас 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө иргэн М, Б нарын өөрийн эзэмшлийн 54 тооны адуугаа хулгайд алдсан хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн байна.

Энэ хэрэгт урьд өмнө нь бусдын олон тооны мал хулгайлсан хэргээр ял шийтгүүлж байсан Б, А, Б , М нар үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг богино хугацаанд илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


0 сэтгэгдэл