|

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны нэгдүгээр сарын 2-нд гаргасан зудын эрсдэлийн мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувь нь эрсдэлтэй гарчээ.

Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа гэнэ. 

Нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэл их байгаа нь өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон зэрэгтэй холбоотой аж. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсэж байгаагаас харын зуд болох төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэнэ. 


0 сэтгэгдэл