|

Чулуут суманд шүдний үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 88 хувь нь өвчлөлтэй гарчээ

Чулуут суманд шүдний үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 88 хувь нь өвчлөлтэй гарчээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн 2017 оноос санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Архангай-2022” дэд хөтөлбөрт тусгагдсан "Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Архангай аймгийн баруун бүсийн 8 суманд мэргэжлийн шүдний эмч нар хоёр баг болон хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж 4-р сарын 15-наас 06-р сарын 1 хүртэл ажиллаж байна.

Мэргэжлийн эмч нарын нэг баг нь Чулуут суманд 4-р сарын 15-25-ны хооронд 10 хоног ажиллаад одоо Өндөр-Улаан суманд ажиллаж байна.

Чулуут сумын төвд урьдчилан сэргийлэх үзлэгт сургуулийн насны 606, цэцэрлэгийн насны 148 хүүхэд мөн Халуун-Ус багийн бага сургуулийн 50 хүүхэд хамрагдаж, үзлэг хийлгэснээс нийт хүүхдийн 88 хувь нь шүд цоорох өвчлөлтэй гарсан байна. Шүдний өвчлөлтэй байгаа 707 хүүхдэд цоорлын эсрэг түрхлэг түрхэх,ломбодох,чулуу түүх,зөвлөгөө өгөх,шаардлагатай тохиолдолд шүд авах, сүүн шүдний ёзоор түүх үйлчилгээ үзүүлжээ. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хуваарийн дагуу ангийн багш болон эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамт ирж эмчилгээ хийлгэн заавар зөвлөгөө авсан байна.


1 сэтгэгдэл