|

2043 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн даатгалын сангийн хөнгөлөлтөд хамрагдаж байна

2043 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн даатгалын сангийн хөнгөлөлтөд хамрагдаж байна

Өнөөдөр /12.03/ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Аймгийн хэмжээнд 2043 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн даатгалын сангаас 1486 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн сангаас тус тус тэтгэвэр авч 464 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусад төрлийн тусламж хөнгөлөлтөнд хамрагдаж байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 3 төрийн бус байгууллага 4 төрлийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байна. Эхний хагас жилийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн 200 иргэдийг хамруулж, асрамж халамж, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлжээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж нийцүүлэх багц тендерийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинетэд олгох хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн зориулалтын орны асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж өгчээ.

0 сэтгэгдэл