|

"Хятадын заналхийлэл" гэх Пит Хегсетийн яриаг няцаав


АНУ-ын БХЯ-ны сайд Пит Хегсет тавдугаар сарын 31-ний өдөр Шангри-Ла дахь яриа хэлэлцээний үед илтгэл тавьж, Хятадын заналхийлэл хэмээн сурталчилж, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэлхийлжээ.

Тодруулбал БНХАУ-ын ГХЯ-ы Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Пит Хегсет бүс нутгийн улс орны энх тайван хөгжлийн хүсэлтийг үл тоомсорлон, бүлэглэл бүрдүүлэн сөргөлдөх хүйтэн дайны сэтгэхүйг сурталчлан, Хятад улсыг гүтгэн харлуулж, “Хятадын заналхийлэл” хэмээн хэтрүүлэн сурталчилж байгаа нь өдөөн хатгалгаар дүүрэн юм. Хятад улс үүнд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-тай эрс хатуу харилцахаа илэрхийлсэн гэжээ. 

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, АНУ бол дэлхийн жинхэнэ ноёрхогч орон бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж буй хамгийн том хүчин зүйл юм.

АНУ ноёрхлоо хадгалж, "Энэтхэг Номхон далайн стратеги" гэгчийг урагшлуулахын тулд Өмнөд Хятадын тэнгист довтолгооны зэвсгээ байрлуулж, гал бадраан, Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдал үүсгэж, бүс нутгийг "Дарийн сав" болгон, бүс нутгийн улс орнуудын гүн түгшүүрийг төрүүлэв. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг учраас гадны ямар ч улс хөндлөнгөөс оролцох эрхгүй" гэсэн байна.

0 сэтгэгдэл