|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчилгээтэй байгууллагыг шалгаруулав

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчилгээтэй байгууллагыг шалгаруулав

 

Монгол Улсын Засгийн газраас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, хэнтий аймагт "Бид өөрчлөгчид-We are Changers” нөлөөллийн арга хэмжээг 10 дугаар сарын 02-ноос эхэллээ. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчилгээ бий болгосон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомыг гардуулав.

Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж гаднаас орох налуу шатыг стандартын дагуу хийсэн бөгөөд хаалга, ариун цэврийн өрөө, нэг давхрын үйлчилгээний танхимаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон, стандартын дагуу тохижуулсан гэдгийг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс дүгнэсэн байна.

"Бид өөрчлөгчид-We are Changers” арга хэмжээнд аймгийн 3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 30 иргэн болон төрийн албан хаагчдын 30 гаруй төлөөлөл оролцсон юм.


0 сэтгэгдэл