|

97 аж ахуйн нэгж, байгууллагад 141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна

97 аж ахуйн нэгж, байгууллагад 141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор 25 ба түүнээс ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, ажиллуулаагүй аж ахуйн нэгжээс зохих төлбөрийг хуулийн дагуу авах ажлыг аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 25-аас дээш ажилтантай 97 аж ахуйн нэгж байгууллагад141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хуулийн дагуу ажиллуулаагүй 4 аж ахуйн нэгж байгууллагаас 2488.0 мянган төгрөгийг авч, тусгай санд төвлөрүүлжээ.

 

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл нь сумдад ажиллан, сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагаатай нь танилцан арга зүйн зөвлөмж өгч, тухайн суманд 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудаар орж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж чиглэл өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.


0 сэтгэгдэл