|

Хятад-Монголын 5 дахь экспо 8-р сарын сүүлчээр Хөх хотод болно

Хятадын Худалдааны яам өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад Монголын 5 дахь экспо 8-р сарын 25-29-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдана гэж мэдэгдлээ. 
Танилцуулснаар, "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ашиг сонирхлыг дэмжье" уриан дор болох уг экспо нь олон салбарын мэргэжлийн павильоныг байрлуулах бөгөөд гадаад, дотоодын 1500 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулах юм.
Уг экспо нь ногоон тооцооллын эрчим хүч, хиймэл оюун ухааны үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, тооцооллын хүчин чадалтай мэдээллийн төв байгуулах шийдэл, Монголын шинэ эрчим хүчний дата төвийн төлөвлөлт зэрэг агуулгыг хамарчээ. Шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрс химийн аж үйлдвэрийн салбарт Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан эрчим хүч дамжуулах болон холбогдох технологид илүү анхаарал хандуулж, салбартаа тэргүүлэгч 30 гаруй ололт амжилтыг төвлөрүүлэн харуулах юм. Мөн Хятад, Монгол хоёр орны байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжил, технологийн шинэчлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа нь энэ экспогийн гол онцлог болох юм.
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
www.chinanews.com.cn

0 сэтгэгдэл