|

ХААН Банк “Цацралт кап-2025” байт харвааны тэмцээнийг дэмжин ажиллалаа


Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, зуны олимпын спортын төрөл болох байт харвааны спортыг хөгжүүлэх зорилгоор “Цацралт кап-2025” тэмцээнийг дэмжин ажиллалаа.
Тэмцээн 2025 оны 8-р сарын 8–10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж, нийслэл болон орон нутгийн 18 байгууллагын төлөөлөл болсон 124 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Рекурв, компаунд төрлийн эрэгтэй, эмэгтэй, холимог багийн ангиллаар өрнөсөн энэхүү тэмцээн нь 12, 14, 16, 18 насны болон насанд хүрэгчдийн нийт таван насны ангиллыг хамарсан бөгөөд ангилал бүрийн шилдгүүд шалгарлаа. Мөн тэмцээний дүрэм, зохион байгуулалт, шударга байдлыг ханган улсын I зэргийн шүүгч нар ажилласан юм.
undefined
Байт харвааны спортоор тогтмол хичээллэснээр гар, мөр, нуруу, цээжний булчинг хөгжүүлэхээс гадна анхаарал төвлөрөх, тооцоолох, орон зайн мэдрэмжийг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Иймээс ХААН Банк спортын олон төрөлд хүүхэд, залуусын оролцоог дэмжих замаар эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорин ажилладаг юм.
undefined
Нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэгчийн хувиар ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөг хүртэл нийт 523 төсөл, хөтөлбөрт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

0 сэтгэгдэл