Архангай аймгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг 19 сумын хэмжээнд газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол, объектын гал түймэр, ган, зуд, үер, ой хээрийн түймэр гэсэн гамшгийн 8 төрлөөр хийжээ. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр сумдын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой ажээ.
Архангай аймгийн хэмжээнд гамшгийн төрлөөр авч үзвэл хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, ган, зуд, үер, ой хээрийн түймэрт өртөх байдал их гэж үнэлэгдсэн байна.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Цэцэрлэг салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг мэргэжлийн 32 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хамтран хийж гүйцэтгэсэн байна.
3 сэтгэгдэл