Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангах, бие бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Хаврын хээрийн гаралт”-ыг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.
Хээрийн гаралтын үеэр ОБГ-ын аварга шалгаруулах "Марш тактик"-ийн тэмцээнийг зохион байгуулж, аранзны үзлэг, жагсаалын үзлэг, бие бялдрын 12 чанарыг хөгжүүлэх дасгал, тогтоосон цэгийг байршил тогтоогч ашиглан олох, анхны тусламж үзүүлэх, гранат шидэх, туухай өргөх төрлүүдээр даалгавар гүйцэтгэв. Тэмцээний тэргүүн байрт ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын а/х П.Амгаланбаатар даргатай 1-р бүлэг, дэд байрт Гал түймэр унтраах аврах ангийн а/д Ц.Бат-Эрдэнэ захирагчтай 3-р салаа шалгарчээ.
Мөн алба хаагчид Тамирын голын эрэг дагуух хогийг цэвэрлэсэн байна.
0 сэтгэгдэл