|

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 550 гаруй хүн оролцжээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 550 гаруй хүн оролцжээ

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Хайрхан суманд 05 дугаар сарын 08-10-нд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулжээ. Тус сургуульдсумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн нийт 82 хүний бүрэлдэхүүн, сургууль цэцэрлэгийн 486 хүүхдүүд хамрагдсан байна.

Дадлага сургуулиар сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 8 цагийн танхимын, 12 цагийн дадлагын сургалтявуулжээ.Штабын бүрэлдэхүүнийг тухайн орон нутгийн онцлог, сүүлийн жилүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээ судалгаанд үндэслэн малын гоц халдварт шүлхий өвчин, газар хөдлөлтийн цагийн байдалд ажиллуулж дадлага эзэмшүүлсэн байна.

Сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 486 хүүхэд багачуудад газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй талбайд гарах дадлага сургалт хийж, ахуйн гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, ой хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулжээ.

 

Мөн сумын онцгой онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний дунд бие бялдар, сэтгэл зүйн сорил тэмцээн,аймгийн Улаан загалмайн хорооноос тус суманд өгсөн 4,5 сая төгрөгийнөртөг бүхий ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийг ажиллуулах талаар сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд дадлага сургалтыг зохион байгуулсан байна.


0 сэтгэгдэл