|

“Гамшгийн эрсдэлийг бууруулъя” сэдэвт өдөрлөг зохион байгуулав

“Гамшгийн эрсдэлийг бууруулъя” сэдэвт өдөрлөг зохион байгуулав

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газраасзах, нийтийн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн оролцуулсанөдөрлөгийг энэ сарын 12-ндзохион байгууллаа.Тус өдөрлөгийн хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг сурталчилан таниулж, иргэдэд объектын болон ой хээрийн түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраагуур ашиглах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. ОБГ-ын алба хаагчид зах худалдааны төвийн ажилчид, үйлчлүүлэгчдэд 280 ширхэг санамж тараасан.

Мөн өдөрлөгийн үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг сорьж "АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулахад, тэмцээнд 26 иргэн оролцсоноос тэргүүн байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Заяасайхан, 2-р байранд О.Алтанцэцэг, 3-р байранд Б.Энхжаргал нар шалгарсан байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Төгс бүтээцгээе” уриаг дэвшүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах гэсний дагуу дээрх өдөрлөгийг явуулжээ.

 

1 сэтгэгдэл