|

Эрдэнэбулган сумын хөрсний 33.3 хувь нь бохирдолгүй

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган сумын суурьшлын бүсийн сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, хүнсний зах, гэр хороолол, хог хаягдлын нэгдсэн цэг гэсэн 5 цэгээс хөрсний дээж авч бохирдлын байдалд хяналт шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгдөг.

Энэ онд хийсэн хяналт шинжилгээний дүнгээр 33.3 хувь нь бохирдолгүй, 50 хувь дунд бохирдолтой, 16.6 хувь нь их бохирдолтой гарчээ.

Эрдэнэбулган сумын аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд гудамж талбайд ил задгай хог хаягдлаа хаядаг, хугацаанд нь зайлуулдаггүй, бохир усаа асгадаг, нүхэн жорлон, бохир усны цооног, хогийн сав нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг нь хөрсийг байнга бохирдуулж, хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж байна гэж дүгнэжээ.

Иймд хяналт шинжилгээний дүнг үндэслэн Эрдэнэбулган сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газарт зөвлөмж хүргүүлж, нянгаар бохирдсон хөрсөнд тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлсэн байна.

 

Энэ ажлыг "Орчны эрүүл мэнд” үндэсний II хөтөлбөр, "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр хийдэг байна.

 

2 сэтгэгдэл