|

Өргөтгөсөн судалгаагаар Цэцэрлэг хот агаарын бохирдолтой гэж гарчээ

 

 

Өргөтгөсөн судалгаагаар Цэцэрлэг хот агаарын бохирдолтой гэж гарчээ

 

"Ус цаг уурын хөгжлийг дэмжих төвийн Архангай салбар” ТББ, Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн инженер, техникч нарын хамтарсан баг 2018 оны 12 дугаар сарын 11-14 –ний өдрүүдэд Цэцэрлэг хотын дөрвөн цэгт агаарын нэмэлт хэмжилтийг хийжээ.


 

Суурин Цэцэрлэг харуулаас гадна нутгийн удирдлагын ордон, 4-р сургууль, Онцгой байдлын газар дээр нэмэлт хэмжилтийг хийсэн байна. Өргөтгөсөн судалгааны хугацаанд хэмжилтийн цэг дээр агаарын чанар "Бага зэргийн бохирдолтой”-с "Их бохирдолтой” гэсэн үнэлгээ гарчээ. Товчхондоо Агаарын чанар "Бохирдолтой” гэж гарсан байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь Монгол Улсын "Агаарын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтын дагуу "Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ыг үндэслэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоолдог.

Цэцэрлэг хотын агаарын чанарын хяналтын суурин харуул нь анх 1987 онд байгуулагдсан ба багаж тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааран агаар дахь түгээмэл илэрцтэй бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг өдөр бүр тодорхой цагуудад тодорхойлж дүнгээ нэгтгэдэг ажээ.

Цэцэрлэг харуул дээр хийгддэг агаарын бохирдлын үзүүлэлтийг MNS4585:2016 стандарттай харьцуулан гаргадаг байна. Монгол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа энэхүү стандартыг АНУ-ын агаарын чанарын индекс тооцоолох томьёог ашиглан 2018 оны 10-р сараас мөрдөж эхэлжээ. Энэхүү стандартын дагуу Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг хэмжихэд хүхэрлэг хийн агууламж болон тоосонцор нь хүлцэх агууламжийн хэмжээнд байдаг байна. Энгийнээр ойлговол Цэцэрлэг хот агаарын бохирдолгүй гэсэн дүн гардаг байна.

Montsame.mn 

0 сэтгэгдэл