Өлзийт суманд улсын төсвийн1.5тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг барьж, энэ сарын 26-нд ашиглалтад хүлээн авлаа.
Шинэ соёлын төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан сумын 119 өрх, иргэн 10,1 орчим сая төгрөг, 63 толгой бог малын хандив өгчээ.
Ийнхүү сүүлийн 6-7 жил тасалдаад байсан сумын урлаг соёлын үйлчилгээгшинэ Соёлын төвдөөявуулж,иргэддээ жигд хүргэж эхэллээ.
Шинэ соёлын төвийн барилга нь үзвэрийн том танхимаас гадна бүжгийн, сургалтын, номын сангийн, музейн гэсэн дөрвөн том танхимтай, үйл ажиллагаа явуулах зургаан өрөө бүхий дотроо ариун цэврийн өрөөтэй, нэгдсэн халаалтад холбогдсон орчин үеийн шийдэл бүхий барилга юм. Музейн танхим нь Өөлд ястны ард иргэдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс голдуу 132 үзмэртэй ба үүнээс улсын бүртгэлтэй 66 үзмэр байдаг байна.
1 сэтгэгдэл