Аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Чулуут, Хангай, Цахир суманд энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Үзлэгээр гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүч хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, заавар зөвлөмж өгсөн байна.
Бэлэн байдлын үзлэгийн үеэр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах талаарх хууль эрх зүйн орчин, ой хээрийн болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангийн дүрэм сэдвээр сургалт зохион байгуулжээ.
0 сэтгэгдэл