|

Архангайн зургаан суманд шүлхий өвчин гарчээ

Архангайн зургаан суманд шүлхий өвчин гарчээ

 

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон тул аймгийн Засаг даргын захирамжаар дээрх сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Ийнхүү бэлэн байдалд шилжүүлснээр аймаг, сумын томилгоот гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх сумаас бусад газар хэвийн үйл ажиллагаа явагдах ба гарал үүслийн бичигтэй мал мах бэлтгэх, сүү, цагаан идээ зөөвөрлөх, зөвшөөрөгдсөн маршрутаар дамжин өнгөрөх боломжтой юм.


10 сэтгэгдэл