|

Онцгой байдлын газар шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо

 

Онцгой байдлын газар шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо

 

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь"Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болж,энэсарын 08- ашиглаж эхэллээ."Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болсноор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангах,Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газруудтай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, дамжуулах боломжтой.

Мөн аймаг, орон нутагт тохиолдож болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангах нөхцөл бүрдэж байгаа юм.Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийгаймгийн орон нутгийнтөсвийн 26 сая төгрөг,Онцгой байдлын газрын 6.5 сая нийт32.5сая төгрөгийн хөрөнгө оруулалтаарбайгуулж, тохижуулжээ.



0 сэтгэгдэл