|

Булгийн эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг зохион байгуулж байна

Булгийн эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг зохион байгуулж байна

Хүн амын унд, ахуйн болон бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд зургаан булгийн эхийг хашиж хамгаалахаар төлөвлөж, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 15.0 сая төгрөгийг тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар Булган сумын Зүрхийн булгийг иргэн А.Уянга 2.3 сая, Булган сумын Харзан дэнжийн булгийг "Цэн тайга ХХК 2.5 сая төгрөгөөр, Хотонт сумын Гичгэний булгийг иргэн Б.Еший 2.5 сая, Цэнхэр сумын Бөөний булгийг иргэн С.Сандагдорж 2.3 сая,Цахир сумын Хан-Уул багийн Давааны амны булгийг иргэн С.Пүрэвдорж 2.5 сая төгрөгөөр тус тус хашиж хамгаалаад байна. Төвшрүүлэх суманд нэг рашааны эхийг хамгаалах ба төслийг хүлээн аваад байгаа ажээ. Эдгээр иргэд бүлэг болж аймгийнБОАЖГ-т булгийн эхийг хамгаалах төслөө бичиж санхүүжилтээ авчээ.

 

Мөн Хадат, Мухар хужиртын рашаануудын ариун цэврийн байгууламжийг сайжрууллаа. Рашаануудын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх, орчны бохирдлоос сэргийлэх ариун цэврийн байгууламжийг сайжруулах зорилгоор Хадатын рашаанд Ecoloo брэндийн хуурай жорлон 6, бага оврын цэвэрлэх байгууламж бүхий усны хэмнэлтэй жорлон 6, Мухар хужиртын рашаанд бага оврын цэвэрлэх байгууламж бүхий усны хэмнэлттэй жорлон 7 ширхэгийг тус тус байрлуулан ашиглалтад оруулжээ.


9 сэтгэгдэл