|

Таван сумын 20 иргэн дүйцүүлэх албаны сургалтад хамрагдав

 

Таван сумын 20 иргэн дүйцүүлэх албаны сургалтад хамрагдав

 

Аймгийн Засаг даргын Батлан хамгаалах яамны сайдтай байгуулсан гэрээ, Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн сургалтыг есдүгээр сарын 4-нөөс 10-р сарын 02 хүртэл хугацаанд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа. Сургалтад Өндөр-Улаан, Тариат, Цэнхэр, Цахир, Жаргалант сумын 40 иргэн бүртгүүлснээс 20 иргэн хамрагдав.

Сургалтыг Батлан хамгаалах эрхзүй, цэрэг-эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, үйл олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл, цэргийн инженерийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл гэсэн зургаан төрлийн хичээл, сургуулийг 96 цагийн багтаамжтай явуулжээ.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэд 24 сарын хугацаанд хоёр удаагийн сургалтад хамрагдаад халагддаг байна. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албанд хамрагдаж буй иргэд жилээс жилд нэмэгдэж байгааг Цэргийн штабаас мэдээлэв.


0 сэтгэгдэл