|

Орон нутгийн хөгжлийн сангаас зам давааг засав

Орон нутгийн хөгжлийн сангаас зам давааг засав

Тариат сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүт багийн Бухтын хясааны зам, Хорго багийн Босгын давааны замыг энэ намар засч, ашиглалтад орууллаа. Бухтын хясааны 1,6 км замыг 27,0 сая, Босгын давааны замыг 10,0 сая төгрөгөөр засчээ. Дээрх ажлыг "Харгуйн анд” ХХК төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэжээ.

Бухтын хясааны зам бол том машинууд хүрмэн шороо зөөдөг гол зам, их эвдрэлтэй байжээ. Харин Босгын даваа сул шороо, ургаа хад ихтэй, хазгай, усанд эвдэрсэн гуу жалгатай байсан байна. Замыг нутгийн иргэдийн саналаар засч, замын тэмдэг тэмдэглэгээг ч байршуулжээ.

 

Энэ зам даваа нь Цагаан уулын хүрмэн чулуу ачих, Хадатын рашаан очих, Хангай сумын Бүдүүн, Нарийн гичгэнийнхэн Ангархайн рашаан хүрэх гол зорчих хэсэг юм.

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Le magasin a résolu des problèmes pour moi, le service est très patient,gucci pas cher c’est une expérience de magasinage parfaite. Quand j'ai reçu les chaussures, j'ai pensé que c'était une bonne copie des chaussures. J'aime cette boutique en ligne, cette chaussure est simple et généreuse.gucci sacs pas cher Très satisfait de cet achat.