|

Тариат сумын 560 гаруй иргэн төрийн үйлчилгээнд хамрагджээ

 

Тариат сумын 560 гаруй иргэн төрийн үйлчилгээнд хамрагджээ

 

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Цагааннуур, Хорго, Мөрөн багуудын нийт 560 гаруй иргэнд энэ сарын 11, 12, 13-ны өдөр төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж ажиллалаа. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Мөрөн багт ажиллахдаа Хадатын рашааны орчимд хоёр ширхэг бие засах газар барихаар төсвийг баталж, ажлыг эхлүүлэхээр тендер зарласан тухай мэдээлээд, тус багийн есөн жилийн дунд сургуулийн багш хөгжлийн танхимд 4.0 сая төгрөг, Мөрөн багийн төвийн барилгыг шинээр барих асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран "Иргэдийн оролцоот багийн хөгжил" төслийг хэрэгжүүлж, 19 сум, алслагдсан багийн төвүүдэд хүрч ажиллаж байна. Энэ үеэр ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар тухайн багтаа юу хийх боломжтой, хэр олон хүн ашиг хүртэх вэ зэргийг багийн иргэд ярилцан, нэгдсэн жагсаалтыг гаргаж байгаа, мөн иргэдийнхээ оролцоог хэр хангаж ажиллаж байгаа талаар багийн иргэдийн нийтийн хуралд оролцож явсан юм.


2 сэтгэгдэл