|

Тариат сумаас хууль бусаар хүрмэн чулуу олборлох, тээвэрлэхийг хоригложээ

Тариат сумаас хууль бусаар хүрмэн чулуу олборлох, тээвэрлэхийг хоригложээ

Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах "Цагаан Уул”-ын хүрмэн чулууны орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар хоригложээ.

Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргажээ.

 

Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах хүрмэн чулууны орд газарт холбогдох хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтэд өнгөрөгч 3 дугаар сарын 28, 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд хяналт шалгалтыг МХГ-аас хийжээ. Шалгалтаар хүрмэн чулууны орд газраас орон нутгийн иргэд хууль бусаар олборлолт явуулдаг, түүнд хяналт тавьдаггүй, олборлолт явуулсны улмаас эвдэгдсэн 9 га талбайд нөхөн сэргээлт хийлгээгүй, мөн өндөр эгц ханан хана үүссэн, баруун захын карьерт саравч үүсч, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг алдаа дутагдал гарсныг МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актад дурджээ.

Хүрмэн чулуу нь барилгын материал болох блокны гол түүхий эд байв.


6 сэтгэгдэл