|

Нарны алхалтын хаалтад 859 хүн оролцов

Нарны алхалтын хаалтад 859 хүн оролцов

Нарны алхалтыг өнгөрөгч 5-р сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Энэ хугацаанд албан байгууллага аж ахуй нэгжүүдийн ажилтан, албан хаагчид өглөө бүр хуваарийн дагуу алхаж нарны алхалтад идэвхтэй оролцсон байна. Гурав дахь жилдээ болж буй энэхүү сарын аяныг энэ сарын 02-ны өдөр албан ёсоор хаалаа.

Энэ хүрээнд алхалтын аянд хамрагдсан оролцоог дүгнэж, албан байгууллага иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ажлын алжаал тайлж эрч хүч нэмэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилгоор явган алхалтын тэмцээнийг ЭМГ-аас Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.

Явган алхалтаар Булган уулыг баруун талаас нь эхлэн бүтэн тойрон Булган уулын зүүн талд Жамганы булаг дээр бариагаа хийх маршрутаар нийт 10 гаруй км газар алхаж, алхалтын дараа 8 үйлдэл бүхий хурд, хүч, авхаалж самбаа сорьсон буухиа тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

 

Явган алхалтын тэмцээнд 35 байгууллагын ажилчид болоод багийн иргэд гээд нийт 859 хүн оролцсон байна. Алхалт тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон байгууллагуудаас эхний 5 байрт Нэгдсэн эмнэлэг, МСҮТ, Булганы ЦТС ТӨХК-ийн Архангай салбар, 5-р багийн иргэд, ӨЭМТ-ийн баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, спортын хэрэглэгдэхүүнээр шагнуулсан юм.


9 сэтгэгдэл