|

“Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

 

2017 оны 10 дугаар сарын 03-аас 05-ны өдрүүдэд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь ДЭМБ, ЭМЯ-тай хамтран "Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах эмчилгээний талаар "Олон улсын нуруу нугасны гэмтлийн нийгэмлэг” (АНУ, Дани, Бельги, Швед)-ийн баг буюу 5 сургагч багш хүрэлцэн ирж, өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ Монголын эмч мэргэжилтнүүдэд харамгүй зааж, зөвлөлөө. Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хотын болон 21 аймгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллага (өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв)-ийн эмч, сувилагч нар, хоёр дахь болон гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох клиникийн нэгдсэн эмнэлгүүд, Сэргээн засах эмнэлэг, түүнчлэн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сэргээн засахын эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, уламжлалт эмчилгээний мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 140 орчим эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтын зорилго нь нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн чадварыг сайжруулах, орчин үеийн олон улсын практикаас суралцахад оршиж байсан бөгөөд уг сургалт нь ажлын 3 өдрийн турш үргэлжилсэн ба хамрагдсан бүх эмч, мэргэжилтнүүдэд сургалтын кредит цаг тооцсон гэрчилгээ сертификат олгосон. Тэд мэдсэн сурсан зүйлээ цаашаа бусдад түгээх, дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Хамрагдсан эмч мэргэжилтнүүдийн ирц бүрэн, оролцоо идэвх сайн байсныг дурдах нь зүйтэй.

Тус сургалтад СЗСҮТ-ийн Сэргээн засах эмнэлгийн нийт 21 эмч мэргэжилтэн хамрагдсан нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд чухал ач холбогдолтой байлаа.

Төвийн багш Д.Хишигдалай, Б.Дэлгэржаргал нар өөрсдийн суралцагчдын хамт уг сургалтын 3 өдрийн цайны завсарлага, үдийн хоолны захиалгыг авч цаг хугацаанд нь хангаж ажиллалаа.

Сургалтад оролцогсдын бүртгэл хөтлөх, бичиг хэрэг тараах, гэрчилгээ, талархлын сертификат бэлтгэн хэвлэх болон бусад зохион байгуулалтын ажлуудад СЗСҮТ-ийн ажилтан, албан хаагчид идэвх санаачлагатай оролцсон.

Мөн сургалтын үеэр АИФО төрийн бус байгууллагын менежер Л.Энхбуянт нь СЗСҮТ болон ДЗМОУБ нарын хамтран гаргасан "Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага” удирдамж номын талаар илтгэл тавьсан ба илтгэлийн дараа хүрэлцэн ирсэн бүх оролцогчдод тус номыг гардуулан өглөө.

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уригдаж ирсэн сургагч багш нарт Монгол улсаа сурталчлах бяцхан аяллыг зохион байгуулсан болно.

 


“Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж, үйлчилгээг  сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа
“Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж, үйлчилгээг  сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа
“Нуруу нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж, үйлчилгээг  сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

439 сэтгэгдэл