Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн ЕБС-ийг 1998 онд төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд 20 сайн үйлсийн аянг зохион байгуулсан байна.
Тэд эмзэг давхаргын гурван гэр бүлд хашаа, гэр, газрын хамт бэлэглэж, аймгийн долоон багийн оршин суугчдын 98 хүүхдэд бэлэг гардуулжээ. Мөн 1998 онд төгсөгчдийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна. Түүнчлэн үеийн найзууд болоххоёргэр бүлд эмчилгээ, сувилгааны зардалд мөнгөн хандив өргөжээ.
Төгсөлтийн хамт олны дараагийн ажил нь Архангай аймгийн урд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хог хаягдлаас нь салгасанажилбайлаа.Мөнаймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг "Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулж, хүүхэд багачууд мөн нутгийн иргэдэд байгальдаа эко аялахыг уриаллаа. Төгсөгчдийн сайн үйлсийн аян энэ оныг дуустал үргэлжлэх юм.
3 сэтгэгдэл