|

Төрийн үйлчилгээг Цахир сумын 430 орчим иргэнд хүргэлээ

Төрийн үйлчилгээг Цахир сумын 430 орчим иргэнд хүргэлээ

/МОНЦАМЭ/. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд явуулын нэг цонхны үйлчилгээ Цахир сумын Цахир, Жинст багт хүрч ажиллалаа. Төрийн үйлчилгээг нийт 4 багийн 428 иргэнд нэг дороос хүргэсэн байна.  

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Цахир сумын шинэ сургуулийг ашиглалтад ороход нь багшийн хөгжлийн танхимд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 4.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

Иргэдтэй уулзсаны дараа аймгийн Засаг дарга Ц.Мѳнхнасан, аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Н.Баянмѳнх нар Цахир сумын бог малын арьс нэхий боловсруулах тоног тѳхѳѳрѳмжийг ажиллуулж буй Б.Эрдэнэбаттай уулзлаа. Тэрээр саяхнаас тоног тѳхѳѳрѳмжѳѳ ажиллуулж эхэлсэн ба 10 гаруй нэхийг элджээ. Туршлагажаад ирэхээрээ захиалгын нэхий элдэнэ гэв. Аймаг, орон нутгийн зүгээс ч дэмжиж ажиллана гэлээ.

 


0 сэтгэгдэл