|

Цахир сумын Хан-Уул багийн төвийн тохижилтод 500.000 төгрөгийг шийдэж өгөхөөр боллоо

Цахир сумын Хан-Уул багийн төвийн тохижилтод 500.000 төгрөгийг шийдэж өгөхөөр боллоо

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд зохион байгуулж буй явуулын нэг цонхны үйлчилгээг өнөөдөр Цахир сумын алслагдсан хоёр баг болох Баянгол, Хан-Уул багуудад хүргэж, ХДТ-ын уран бүтээлчид концерт тоглосон юм. Багийн иргэдэд 2016-2019 онуудад хийсэн, цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хийж, тэдний асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: "Цахир суманд баригдаж буй томоохон бүтээн байгуулалт болох 320 хүүхдийн сургууль, 10 ортой эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн дотуур байрын засвар, мал угаалгын ванн зэрэг ажлууд энэ онд хийгдэнэ. Мөн малын чанарыг сайжруулах чухал байна. Бид Тэрхийн бор сарлагийн үүлдрийг сэргээж байна. Бог малын тухайд Тамир, Суффолк үүлдрийн хуцаар малын чанарыг мал үржлийн нэгжүүд, Цөм сүргийн үржлийн төвөөрөө дамжуулан сайжруулах ажлыг хийж байна. Цаашид малчдыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн давуу, ололттой талууд, малын чанар, шилжилт хөдөлгөөн, вакцины товлол, хүртээмж, мөнгөний өсөлт хэрхэн бий болгох, эх оронч худалдан авалт гэж юуг хэлэх вэ зэргээр олон төрлийн мэдээллээр хангах ажлууд хийгдэнэ" гэв.

Харин сумын удирдлагуудад авто тээврийн хэрэгслийн оношлогоо сумдаар явж байгаатай холбоотойгоор сумандаа ирэхээр нь тээврийн хэрэгсэлтнй хүн бүрийг оролцуулж, зам тээврийн хөдөлгөөний болон зөрчлийн тухай хууль, дүрэм, журам гээд бусад холбоотой бүх мэдээллийг өгөх сургалтыг зохион байгуулахыг чиглэл болгосон юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Цахир сумын Хан-Уул багийн төвийн тохижилтод 500.000 төгрөгийг шийдэж өгөхөөр боллоо.

Маргааш Цахир, Жинст багуудад ажиллана.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл