Аймгийн ЗДТГ-аас залуучуудын хѳгжил, хѳдѳлмѳр эрхлэлт, тѳрийн үйлчилгээ гэх мэт тэдний ѳмнѳ тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж болох талаар "Залуучуудаа сонсъё" чѳлѳѳт уулзалт ярилцлагыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016-2019 онуудад орон нутагт хийж, хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Уулзалтад 200 гаруй залуучууд оролцон ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгох журамд өөрчлөлт оруулах, "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагаа, Цэцэрлэг хотын тохижилт, соёлжилт, хувь хүний соёл, амьдрах орчин гэх мэт асуудлуудаар тодорхой санал, санаачлага гарган, асуулт тавьж байлаа.
Аймгийн Засаг дарга "Архангайд үйлдвэрлэв” сав баглаа боодлын үйлдвэр ажиллуулах, богийн арьс элдэх цехийг Эрдэнэбулган суманд байгуулах учраас тэнд ажиллах сонирхолтой залуусыг дэмжинэ хэмээн саналаа ирүүлэхийг хүслээ. Мөн залуусын зүгээс гарсан МСҮТ-д арьсан эдлэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, төрийн байгууллагуудын вэб сайтуудыг шинэчлэх, "Архангайд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах, махыг ангилж худалдаалах, нөөцлөх гэсэн саналуудыг дэмжиж ажиллахаар болов.
2 сэтгэгдэл