|

Түрээслэгчдийг сонгон шалгаруулах журам боловсруулж байна

 

 

Түрээслэгчдийг сонгон шалгаруулах журам боловсруулж байна

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн түрээс, бараа бүтээгдэхүүний төрөлижлт зэрэг асуудлаар өнөөдөр санал солилцлоо. Эндээс гарсан саналыг аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст нэгтгэж, түрээслэгчдийг сонгон шалгаруулах журмыг боловсруулах юм.


"Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд орох хүсэлтэй 500 гаруй бизнес эрхлэгч иргэн өргөдлөө өгсөн байна. Өнөөдрийн мэдээллээр тус худалдааны төвд нийт 150 лангуу гаргаж байгаа ажээ. Мөн бизнес инкубатор төв, үзэсгэлэнгийн танхимыг бий болгож, банкны тооцооны төв байршуулахаар болсон байна.


 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэхдээ, "Худалдааны төвийг сар шинийн өмнө ашиглалтад оруулж, сар шинийн үзэсгэлэнгээ энд зохион байгуулахаар төлөвлөж байна. Түрээсийн үнийг эцсийн байдлаар тооцож гаргаагүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр орж батлагдах ёстой” гэв.


Худалдааны төвийн нэг давхарт зөвхөн Архангайд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад давхруудад төмс, хүнсний ногоо, жимс, мах, цагаан идээ, кофе шоп, оёдол, үндэсний хоолны заал зэргийг оруулахаар лангууны хуваарилалтыг хийж байна.


0 сэтгэгдэл