|

Хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн хуулийн болон төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр "Хасу" худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрөөр ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Монголын хуульчдын холбоо, Цагдаагийн газар, Прокурорын газар, ШШГГ, ШША, НДХ, Өмгөөлөгчдийн зөвлөл, нотариатчдын салбар, Шүүхийн тамгын газар, хууль зүйн туслалцааны төв, Татварын хэлтэс зэрэг 13 байгууллага иргэдэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, тэдний санал хүсэлтийг сонсох, иргэдээс гаргасан хүсэлтийг цаашид хийх үйл ажиллагаандаа тусгах, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн Багшийн сургуулийн болон МСҮТ-ийн оюутнуудад сургалт мэдээлэл хийжээ.

Энэ өдөр хуулийн байгууллагуудын 40 гаруй албан хаагчдын дунд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль-хуульчийн нийгмийн хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Цагдаагийн газраас л гэхэд албаны тусгай хэрэгсэл, хамгаалалтын иж бүрэн хувцас, хэргийн газрын үзлэгийн цүнх, авто машиныг албадан зогсоох хэрэгсэл /зараа/ зэргээр үзэсгэлэн гаргаж, тасаг, албадын үйл ажиллагаа болон шинэчлэн батлагдан мөрдөж байгаа хуулийг сурталчлан таниулах зорилгоор 4 төрлийн самбар, 32 төрлийн 800 ширхэг гарын авлага, брошурыг бэлтгэн иргэд, олон нийтэд түгээж, 84 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 18 иргэнээс санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.


9 сэтгэгдэл