Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн нээлт болон хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Г.Дэмид жанжны талбайд боллоо.
"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн гол зорилго нь иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгох, иргэд ямар ч бэрхшээлгүй, цаг хугацаа алдахгүйгээр төрийн үйлчилгээгээ бүрэн авдаг болох, дээрээс нь мэдээлэл өгч байгаа ажилтны ажлын чанар хүртээмжийг сайжруулах юм. Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн хүрээнд таван зорилтыг дэвшүүлж, 70 орчим ажлыг хийхээр төлөвлөсөн.
Томоохон ажлаас дурдвал, 5-р сарын 1-нээс аймгийнхаа бүх багт хүрч ажиллаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, мөн төрийн өөр ямар үйлчилгээг авахад иргэдэд хүндрэл бэрхшээлтэй байдгийг тодруулах юм. Мөн төрийн байгууллагуудыг цахим мэдээллийн сайтад холбоно. Ингэснээр одоогийн тооцож байгаагаар 320 гаруй төрийн үйлчилгээг цахимаар чирэгдэлгүй, шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.. Энэ ажлыг 2019 ондоо бүрэн хэрэгжүүлнэ гэж зорилго тавин ажиллаж байна.
"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн нээлтэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, архив, ХХҮГ, ГХБХБГ, БОАЖГ, ГБХЗХГ зэрэг байгууллага 20 гаруй төрлийн үйлчилгээгээр иргэдэд үйлчилж, мэдээлэл, сурталчилгаа хийсэн байна.
Харин хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр өмчийн бүх төрлийн нийт 88 байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтнууд, ажил олгогчид гээд 470 гаруй хүн оролцлоо.
Өнөөдрийн энэ үйл ажиллагааг 600 гаруй иргэн сонирхон, төрийн үйлчилгээ авч, мэдээлэл, сурталчилгааг сонссон байна.
2 сэтгэгдэл