|

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, тасаг албадын ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг " зохион байгуулжээ.

Өдөрлөгт тус газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг, Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчид оролцож албаны үйл ажиллагааг сурталчилан албаны техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас, форм, галт зэвсэг тусгай хэрэгслээр үзэсгэлэн гарган, цагдаагийн алба хаагчдын өмсөж, хэрэглэж байгаа хувцас формыг иргэд олон нийтэд танилцуулжээ.

Мөн Замын цагдаагийн тасгаас жолооны үнэмлэх солиулах иргэдийн материалыг хүлээн авч, хэвлэгдэн ирсэн жолооны үнэмлэхийг тараасан байна. "Нээлттэй хаалганы өдөрлөг”-т аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон аймгийн Прокурорын газар, ШШГА, Цагдаагийн газрын алба хаагчид оролцон иргэдэд урлагийн тоглолт үзүүлжээ.

                                                                                               Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

2 сэтгэгдэл