|

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, нөлөөлийн ажил хийжээ

 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, нөлөөлийн ажил хийжээ

 

Архангай аймгийн Цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн хэрэг, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол хэргийн хор уршгийг бодитоор таниулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн арга хэмжээг модуль хэлбэрээр 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг бодит үйл явдал болж буй мэтээр хүүхдүүдэд үзүүлснээр зам тээврийн хэрэг, осол, гэмтэл ямар их хор уршигтай байдаг, санамсар болгоомжгүйгээс болж осолд орвол эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол их байдгийг хүүхдүүдэд таниулан сурталчилжээ. Сургалтад аймгийн төвийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 880 гаруй сурагч, 46 багш, сурган хүмүүжүүлэгч оролцсон байна.

Зам тээврийн осол шалтгааныг  модуль хэлбэрээр илүү бодит байдлаар дүрслэн үзүүлсэн нь хүүхдүүдэд өдөр тутмын амьдралдаа анхаарал болгоомжтой байх, зам ээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бүсээ  байнга зүүж хэвших  зэрэг эерэг санаа сэдлийг төрүүлсэн аж.


0 сэтгэгдэл