|

АРХАНГАЙ АЙМАГТ “SCHOOL POLICE” ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ ШИНЭЛЭГ БАЙДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

АРХАНГАЙ АЙМАГТ “SCHOOL POLICE” ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ ШИНЭЛЭГ БАЙДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Сургуулийн орчинд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэл
ээс хамгаалах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан "School police” эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаа нь байнгын тогтвортой явагдаж байна.
Цагдаагийн газар нь тус аймагт байгуулагдсан "БОРЖИГОН” хүүхэлдэйн театртай хамтран эцэг, эхийн эргүүлийг хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудын дүрээр сургуулийн орчинд үүрэг, гүйцэтгэн хэв журам сахиулж ажилласан нь хүүхэд багачуудын сонирхлыг татсан, иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

АРХАНГАЙ АЙМАГТ “SCHOOL POLICE” ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ ШИНЭЛЭГ БАЙДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ


61 сэтгэгдэл