Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн төв Цэцэрлэг хот болон зарим суманд байх гэрэлт, хөшөө дурсгалыг танилцуулъя.
Бүтээсэн он:2013 он. Цэцэрлэг хот.
Хөшөө, дурсгалын товч түүх:Сууринаасаа нэг метр гаруй өндөр, хүрэл цутгамал суумал энэ хөшөө бол Заяын гэгээнийIдүр Лувсанпэрэнлэй юм. Хөшөө Булган хайрхан уулын энгэр бэл газар аймгийн музейн урд хэсэгт "Зая” цогцолборын голд оршиж байна. Монголд Зая гэгээний долоон дүр заларсан байдаг ба анхны дүр Лувсанпэрэнлэй 1642 онд тодорч байжээ. Анхны дүр нь бурхан шашны олон ном бичиж, нутаг орондоо бурхан шашныг хөгжүүлэх, ёс суртахууныг бий болгох, төлөвшүүлэх, зон олондоо айлдвар айлдах гэхчлэн гавьяатай үйлсийг бүтээжээ.
Домог:"Богд Занабазар, Манзуширын гэгээн, Заяын гэгээн Лувсанпэрэнлэй гурав шинэ хийд байгуулах газар олохоор явж байгаад Булган уулын өвөрт хоноглох болжээ. Өндөр гэгээн эрлийн үзүүр биднийг энд авчирлаа. Гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя. Хэний аяган дор өнгөт цэцэг ургаж дэлгэрсэн байх нь вэ? Тэр хүн энд буян дэлгэрүүлэх хийдээ баръя гэхэд нь нөгөө хоёр нь зөвшөөрчээ. Үүр цайхын үед Зая гэгээн сэрээд нөгөө хоёр нь дуг нойрондоо дарагдан унтаж байхаар нь хэний аяган дор цэцэг ургаа бол хэмээн сэтгэл догдлон сөхөж үзэхээр гэтсэнийг унтсан дүртэй хэвтэж байсан өндөр гэгээн мэджээ. Нөгөө хоёр босоод гурвуул аягаа сөхөж, өндөр гэгээн "Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоороо азтай ч байна, адтай ч байх шив дээ. Энэ газар чиний нутаг боллоо.Түмэн олон шавьтай болж, буян заяа чинь дэлгэрч явах болтугай гэж ерөөгөөд явсан гэдэг домог бий.
Хөшөө дурсгалын нэр: Хэлмэгдэгсдийн хөшөө
Бүтээсэн он:1999 он. Цэцэрлэг хот
Хөшөө, дурсгалын товч түүх:1937.09.10-нд нийтийн баривчилгаа эхэлж 35000 гаруй хүийг хэлмэгдүүлжээ. 1990 оноос төр засаг дурсгалыг мөнхжүүлэх, уучлалт гуйх, нөхөн олговор олгох зэрэг ажил зохиож байв. ”Монгол Улсын УИХ-ын 1996 оны 08 дугаар сарын 29-ний 33-р тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгосонд зориулж босгосон хөшөө юм.
Хөшөө дурсгалын нэр: Г. Дэмид жанжны хөшөө
Бүтээсэн он:1997 он. Цэцэрлэг хот
Хөшөө, дурсгалын товчтүүх:1900 онд Ихтамир сумын Хан-Өндөр багийнАлтантэвш хэмээх газартмэндэлсэн. Тэрээр Монгол Улсын анхны сургууль болох Хан-Өндөрийн бага сургуульд суралцаад1921 онд ардын журамт цэрэгт элсэж,цагааны дээрэмчдийг бут цохиход гавьяа байгуулжээ. 1930-аад оноос цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин, 1936 оны эхээр улс орноо батлан хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Г.Дэмидийг БНМАУ-ын маршал (өрлөг жанжин) цолоор шагнажээ.Тэрээр нам төрийн зүтгэлтэн манай цэргийн анхны өрлөг жанжин юм.
Г.Дэмид жанжны 3,5 м өндөртэй, боржин гантиг чулуун хөшөөг түүний төрсөн нутаг Ихтамир сумын төвд 2017 онд "Боржин суварга” ХХК барьж, хүлээлгэж өгчээ.
Хөшөө дурсгалын нэр: Н.Жамъян аваргын хөшөө
Бүтээсэн он:2007он. Цэцэрлэг хот
Хөшөө, дурсгалын товч түүх:Улсад 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж, 1 удаа дөрөвт үлдэж, 10 гаруй удаа шөвгөрчээ. 1926 онд анх улсын баяр наадамд 960 бөхөөс буур Жамъян 10 давж түрүүлж, мөн аймгийн Төмөрбаатар 9 давж үзүүрлэжээ. Н. Жамъян ньГайхамшигт, улс даяар маш гайхамшигт, харилтгүй үнэн хүчит, даяар дуурсагдах далай даян хамаг олны сэтгэлийг татагч, даян аварга гэсэн цолтой байсан.
Хөшөө дурсгалын нэр: Р.Минжүүр аваргын хөшөө
Бүтээсэн он:2014 он. Цэцэрлэг хот
Хөшөө, дурсгалын товч түүх:Төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Рэнчингийн Минжүүрийн 100 насны гэгээн дурсгалд зориулж С.Батболдын санаачилгаарах дүү нар нь хамтрангазрын гүнээс олборлосон боржин чулуугаар сийлбэрлэн бүтээсэн 5 метрийнөндөртэй, 30 тн хүнд жинтэй энэхүү хөшөөг 2014 онд бүтээсэн байна. Хөшөө нь 2 хэсгээс бүтэх ба суурийн хэсэг нь 2 м өргөн, 2 м өндөр, их биеийн хэсэг нь 3 м өндөр юм.
Тус хөшөөг босгохдоо Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор босгосон бөгөөд тухайн саадыг "Баатруудын нэрэмжит саад” болгосон байдаг.
Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр нь 1914 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Тойроот гэдэг газар төрж, бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн ба улмаар цэрэгт явж 1939 оны эх орны дайнд оролцож байжээ. Нэгдэлжих хөдөлгөөн үүссэн үеэр Мөрөн сумын "Ялалт” нэгдлийн дарга, Ихтамир сумын "Гэрэлт зам” нэгдлийн даргаар, "Тунгалаг тамир” хоршооллыг үүсгэн байгуулах мөн нэгдлийн холбооны дээд зөвлөлд зөвлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байжээ.
Р.Минжүүр нь Ихтамир сумын "Гэрэлт зам” нэгдэлд ажиллаж байхдаа нэгдэлчдийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйгаас гадна туслах аж ахуй хөгжүүлж, гахай, тахиа, бор гурилын үйлдвэр, барилгын үйлдвэрлэл, Монголд анх удаа сүү цагаан идээний үйлдвэрийг байгуулсныг үнэлж нэгдэлжих хөдөлгөөн үүсэн хөгжсөний 10 жилийн ойгоор түүнийг "Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан байна.
Бүтээсэн он:1973он. Цэцэрлэг хот.
Хөшөө, дурсгалын товч түүх:"Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж буйг Бөхбилэгт гэгч их хүчтэн Булган уулнаас Тайхар чулууг үүрч Цагаан даваагаар давж,уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ”гэсэн домогтой.Ойролцоогоор 3 м орчим өндөртэй, могойг том чулуугаар дарж буй утга бүхий энэхүү уран баримал хөшөөг Архангай аймгийн Хашаат сумын уугуул, уран барималч С.Чоймбол түүний дүү уран барималч С.Чимэд, БНМАУ-ын гавъяат уран сийлбэрч С.Чуваамэд нар үлгэр домог ийм л байх боловуу хэмээн хэлбэр, дүрс, утга агуулгыг сэдэж гарган хийж байжээ.Энэхүү хөшөөг аймгийн төвийн "Бөх” цогцолборын нэг хэсэг болгон 2018 онд сэргээн засварласан юм.
Хөшөө дурсгалын нэр: Майдар чулуу
Бүтээсэн он: 16-18-р зуун. Аймгийн төвөөс зүүн урагш 5 км зайд Урд Тамирын голын эрэг
Хөшөө, дурсгалын товч түүх:Урд тамирын голын хойд эрэг дээр Майдар бурханыг боржин чулуугаар сийлбэрлэн бүтээжээ. Тамирын гол үерлэж доод хүрээ хүртэл (одоогийн МСҮТ хүртэл) хальж байсныг сэргийлэх зорилгоор бүтээсэн гэсэн домогтой. Майдар бурханыг бүтээсэн чулууг одоогийн МСҮТ-ийн арын уулнаас Донойн булгийн мөсөн дээгүүр гулсуулан авчирч байрлуулсан гэдэг.
Хөшөө дурсгалын нэр: ЯнгиртайХясаа
Бүтээсэн он: 1960-1970 он
Хөшөө, дурсгалын товч түүх:Хясаан дээрх энэхүү янгирыгМонголУлсын соёлын гавьяат зүтгэлтэн "Өндөр", "Уран" гэж нэрлэгдсэн Жүншюм.Тэрээрөөрөө бие дааж бичиг үсэг, урлах эрдэмд суралцаж,урлахуйн ухааны талаар нилээд хэдэн ном бичиж хэвлүүлсэн бөгөөд Байгалийн түүхийн музейн баавгайн чихмэл, Бөхбилэгтийн хөшөөний 12 жилийн баримал, Янгиртай хясааны янгир зэрэг олон сайхан бүтээлүүдээ Арын сайхан хангайн зон олондоо зориулж бүтээсэнбайдаг. Энэхүү янгирын хөшөө нь нэг метр гаруй өндөртэй ба Цэцэрлэг хот орох замд 20 орчим метр өндөр эгц хадан дээр байрладаг.
Хөшөө дурсгалын нэр: Самойл Мойсолевич Немойны хөшөө
Бүтээсэн он:1960 он. Цэцэрлэг хот.
Хөшөө, дурсгалын товч намтар:Зөвлөлт Орос улсын мэргэжилтэн их эмч С.М.Немой түүний гэргий Хася Матвеевна нарын зэрэг авъяас чадвартай олон эмч нарын хамт ажиллаж аймгийн эмнэлгийг анх байгуулан ажиллаж, 1932 онд Тариат суманд хувьсгалын эсэргүү бүлгийг дарах тулалдаанд оролцож байгаад харамсалтайгаар амь насаа алдсан ба түүний үйл хэргийг мөнхжүүлэхийн тулд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1960 оны 8-р сарын 29-ний зарлигаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийг С.М.Немойн нэрэмжит болгон түүний хөшөөг босгосон болно.
Хөшөө дурсгалын нэр: Виктор Станиславович Кияковскийн хөшөө
Бүтээсэн он:1972он. Цэцэрлэг хот.
Хөшөө, дурсгалын товч түүх: 1932 онд Монгол Улсад ирж улсын аюулаас хамгаалах байгуулагад зөвлөхөөр ажиллажээ. Тэрээр баруун, төвийн аймагт тухайлбал: Д.Содном сайдын отрядын бүрэлдэхүүнд оролцон Архангай аймгийн Тариат сумын нутаг Баян-Улаан уулын орчим газар дайсны эсрэг хүч тэнцвэргүй тулалдаанд эрэлхэг зориг гарган байлдаж, 1932 оны 5 дугаар сарын 13-нд Монгол ах дүү нартаа туслахаар ирсэн үүргээ нэр төртэй биелүүлж алтан амиа алдсан юм. Кияковский Зөвлөлтийн Улаантугийн одонт, хүндэт чекист байв.
Хөшөө дурсгалын нэр: Вандан аваргын хөшөө
Бүтээсэн он: 1994 он. Батцэнгэл сум.
Хөшөө, дурсгалын товч түүх:Батцэнгэл сумын 70 жилийн ойг тохиолдуулан сумын ард иргэд, бөхөд хайртай ард олны сэтгэлийн хандиваар ар халхын алдарт Вандан аваргын 2 м өндөр, зэс хөөмөл хөшөөг сумын холбооны арын сааданд анх босгосон байдаг. 2014 онд сумын 90 жилийн ойн хүрээнд Вандан аваргын нэрэмжит хүндэтгэлийн талбайг байгуулж хөшөөг тэнд шилжүүлэн байршуулжээ.
Бүтээсэн он:2014 он. Жаргалант сум.
Хөшөө, дурсгалын товч түүх:Жаргалант сумын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан 2014 онд тус сумын ЕБС-ийн 18 дугаар төгсөлтийн хандиваарСоёлын төвийн урд талд сумаас төрөн гарсан улсын цолтой бөх болох Монгол Улсын арслан Б.Төрбат, Монгол Улсын начин Г.Баасанжав, Монгол Улсын харцага А.Гончиг нарын гэгээн дурсгалд зориулан ахин улсын цолтой бөх төрөн гарахыг бэлгэдэж тус хөшөөг босгосон байна.
Бүтээсэн он:2013 он. Цэнхэр сум.
Хөшөө, дурсгалын товч түүх:Сэнгийн Жамъян 1932 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Тэрээр Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн хоньчин бөгөөд жилийн аль ч улиралд задгай хээрийн бэлчээрт хонио бэлчээж, амьдын жингийн нэмэгдлээр суурь хонь бий болгосон юм. С.Жамъян нь 1971 онд хөдөлмөрийн баатар болсон байна. Хөшөөний өндөр нь сууринаас дээш 2.3 метр, өргөн 60 см ба сумын 90 жилийн ойгоор барьжээ. Хөшөөг гантиг чулуун суурьтай, хүрлээр цутгаж хийсэн байна.
0 сэтгэгдэл