|

НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа

Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.
НҮБ-аас Монгол Улсад зуд, үер болон бусад гамшиг тохиолдсон үед хүмүүнлэгийн багийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй кластеруудын багийг тогтмол хуралдуулж, үйл ажиллагааг зохион байгуулж байна.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас Монгол Улсад 2023-2024 онд тохиолдсон зудын гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын нэгдсэн сангаас 2024 оны  04 дүгээр сард 1.55 сая ам.долларын санхүүжилтийг бий болгосон. НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар болон Хүмүүнлэгийн баг (HCT)-тай хамтран зохицуулалт хийж, гамшигт нэрвэгдсэн малчдад өвс тэжээл, хариу арга хэмжээнд шаардлагатай хангамж зэргийг олгосон байна.

0 сэтгэгдэл