
Таван метр өндөр энэхүү бурхны бүтээлийг Архангай аймгаас гаралтай Улаанбаатар, Эрдэнэт хот болон Энэтхэг улсад суралцдаг лам нар бүтээх ба энэ ондоо багтаж ашиглалтад оруулах юм. Тус бурхны бүтээлийг шашны аялал жуулчлалын цогцолбор маягаар байгуулах бөгөөд найман жилийн хугацаанд барьж дуусгах ажээ. Төслийн удирдагчаар нь Архангайн гаралтай Б.Эрдэнэхүү хэмээх хүн ажиллаж байгаа юм.
Хүүхдийн Бүжинлхам бурхан нь үр хайрлагч, хүүхдийн үүдийг нээгч, нялхсыг тэтгэж, өвчин бүгдийг нь амирлуулагч, ад зэтгэрийн хорлол, бузар дэв, цагаан, хар хэл ам, гэнэтийн осол аваараас үр хүүхдийг сахин хамгаалдаг ажээ.
Б.Гэрэлт-Од
1 сэтгэгдэл