|

Музейн нээлттэй өдрүүдэд 600 орчим хүн үнэ төлбөргүй музей үзжээ

Музейн нээлттэй өдрүүдэд 600 орчим хүн үнэ төлбөргүй музей үзжээ

"Музейн нээлттэй өдөр"-үүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу энэ сарын 01-03-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Архангай аймгийн Музей нь иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.

Тус хамт олон нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад Монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ өдрүүдэд 580 гаруй том хүн, хүүхэд аймгийн Музейн Угсаатны 1, 2-р танхим болон шашин, түүх, урлалын гэсэн танхимуудын нийт 3000 гаруй үзмэрийг үзжээ.

100 сэтгэгдэл