Архангай аймгийн музей нь 300 гаруй жилийн настай бөгөөд үе үеийн Заяын гэгээнтнүүд заларч, бурхан шашныг дэлгэрүүлж ирсэн түүхтэй. Одоо VI Зая гэгээний эдэлж хэрэглэж ирсэн эд өлгийн зүйлс Архангайн музейд хадгалагдаж байна. Энэ талаарМузейн дарга Т.Мөнхбүрэнтэй ярилцлаа.
-Архангай аймгийн музей олон зуун жилийн түүхтэй. Тэр дундаа Зая гэгээнтэн амьдарч байсан гэдгээрээ олны анхаарал татдаг шүү дээ? Үүнийг дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч?
-Зая гэгээнтний хэрэглэж байсан эд зүйлсээр үзмэрээ баяжуулсан гэсэн. Ямар ямар эд зүйлс авсан бэ?
-Сүүлийн хоёр жилд манай байгууллага Соёл урлагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/449 албан тоотыг үндэслэн 6 дугаар Зая Гэгээнтний хэрэглэж байсан хэт хутга, гангар шаазан аяга, сүү хөөрүүлэн уудаг байсан тогоо, дамар, ганлин, дэншиг, завъяа аяга, мөнгөн завъяа аяга, гэгдрэгэ зэрэг 10 дэсийн 12 ширхэг үзмэрээр баяжилтаа хийлээ.
Олон улсын музейн өдрөөр Зая гэгээнтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлийн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан. Хүүхдүүд аав, ээжтэйгээ ирж их үзэж байсан. Энэ үзмэрүүд нь нутаг орны ард иргэд, хүүхдүүдэд мэдлэг болоод зогсохгүй бахархаж ярих нэг сэдэв болоосой гэж боддог.
-Музейд хэдэн төрлийн ямар ямар үзмэрүүд байдаг вэ?
-Манай музей 1724 дэсийн 3930 ширхэг үзмэртэй. Цаашид бид ховор нандин үзмэрүүдээр үзмэр баяжилтаа хийхэд нэлээдгүй анхаарч ажиллаж байна.
-Үзмэр худалдан авах төсөв байдаг уу?
-Үзмэр худалдан авах эрх тухайн музейд байдаг байсан. Харин одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар жил бүрийн 6 дугаар сард улс, аймгийн чанартай бүх музейнээс тухайн онд худалдан авах үзмэрийн үнийн дүнгийн судалгааг нэгтгэн авч, сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталдаг болсон. Ямар үзмэрийг хэдэн төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гарган, тухайн музейд эрхийг нь олгодог болсон гэсэн үг.
Дараах зургуудад VI Зая гэгээнтний хэрэглэж байсанхэт хутга, гангар шаазан аяга, сүү хөөрүүлэн уудаг байсан тогоо, дамар, ганлин, дэншиг, завъяа аяга, мөнгөн завъяа аяга, гэгдрэгэ байна.
55 сэтгэгдэл