|

Архангай аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

 

Архангай аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

 

Архангай аймгийн Онцгой байдлын газар албаны түүхэн музейтэй боллоо. Музейн нээлтийн ёслолд Онцгой байдлын газрын удирдлагууд, үе үеийн ахмадууд оролцсон байна.

Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан музейд тус газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон зэргийг байрлуулжээ.

Мөн тамга тэмдэгний дардас, гал сөнөөгч нарын сургалтын видео хальс, цацрагийн аюулаас хамгаалах багаж хэрэгслүүд, сургалтын материал, ном, сурах бичиг, аврагч, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад тус газраас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэрийг дэлгэжээ.

 

Музей нь Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.


0 сэтгэгдэл