|

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа

Өвлийн 2014 оны олимпийн тоглолтын нийслэлээр тропикийн хотыг 2007 онд зарлан тунхагласан. Түүнээс хойш олон зүйл өөрчлөгджээ. Хар тэнгисийн эрэг дэх хөдөө нутаг олон улсын зиндааны бүх улирлын амралт сувиллын газар болон хувирчээ.

 

Сочи хотын уугуул оршин суугч Владимир Кондраг танихгүй хүн бараг үгүй. Таван удаа Олимпод оролцсоны гуравт нь ЗСБНХУ-ын волейболын шигшээ багийн тамирчнаар медалийн иж бүрэн багцыг хүртсэн бол хоёр мөнгөн медалийг дасгалжуулагчаар оролцож хүртжээ. Ахмад тамирчин маань 2014 онд олимпийн бамбарын төгсгөлийн шатны буухиаг Сочи хотын Лазаревын дүүрэгт эхлүүлж явсан.

Тэрээр өөрийнхөө оролцсон бүх олимпийг харьцуулангаа сэтгэл хөдөлгөснөөрөө ч, өөрчлөн байгуулалтаараа ч нутагтаа болсон олимпийг хамгийн шилдэг нь хэмээн батална. "Москва, Сочи хоёр бол миний хамгийн хайртай хот. Хоёулаа миний туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал, хамгийн сайхан дурсамжтай холбоотой олимпийн нийслэл. Олимпийн тоглолт явуулах эрхийг Сочи маань ялалт байгуулж авсан явдал үнэхээр гайхалтай.

Нутагтаа зохион байгуулсан олимпоос хойш манай хот гайхалтай сайхнаар өөрчлөгдөж хот болон оршин суугчдад нь хандах хандлага өөр болсон. Сочигоос ирсэн гэхээр хүмүүс нэг л хүндэтгэлтэй, дотроо атаархсан янзтай хардаг болохоор Сочид төрснөөрөө бахархдаг юм”-хэмээн Владимир Григорьевич хуучлав.

ЗАМ, ВОКЗАЛ, СПОРТЫН СУРГУУЛЬ

Орос орон энэ олимпийг долоон жил хүлээсэн. Бүтээн байгуулалтын сэтгэл зовнисон он жилүүд, 29 шагнал хүртэж, медалийн тоогоор тэргүүн байр эзэлсэн нь түүх болж үлджээ. Олимпийн дараа Сочид 450 орчим цоо шинэ обьект үлдсэн.

Олимпийн тоглолтууд болоогүй бол энэ бүгдийг барьж байгуулахад 52 жил шаардагдах байсныг мэргэжилтнүүд тооцоолжээ. 360 км засмал зам болон гүүр, 200 гаруй км төмөр замын далан, бараг 700 шахам км инженерийн шугам сүлжээ, зочид буудлуудад 24 мянган өрөө, саадгүй орчны шаардлагад нийцсэн 1400 обьект бүгд хотын мэдэлд өвлөгдөн үлдсэн. Энэ бүхэн амралт сувиллын хөгжилд болон амьдралын төвшинд нөлөөлсөн.

"Олимпийн дараа Сочи жилийн турш үйл ажиллагаатай олон улсын зиндааны амралт сувилал болж, жуулчдын тоог нэмэгдүүлсээр байна. Олимпоос өмнө 3.5 сая хүн амардаг байсан бол одоо 6.5 сая орчим жуулчин амардаг болсон. Тэмцээнүүд дууссанаас хойш таван жилийн дараа барьж байгуулсан бүх обьектыг жилд 300 хүрдэг олон улсын томоохон тэмцээн зохион байгуулахад ашиглаж байна” хэмээн хотын тэргүүн Анатолий Пахомов ТАСС агентлагт өгүүлэв.

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefinedНисэх онгоцны "Сочи” буудлын зогсоол дээр байгаа "Ласточка” хурдан галт тэрэг

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefined"Сочи Автодром” цогцолбор дээр "Формула-1”-ын ОХУ-д болдог чөлөөт уралдааны үеэр, 2018 оны есдүгээр сар

Спортын өвлийн төрлүүдийг сонирхох явдал хэд дахин өсөн нэмэгдсэн нь олимпийн тоглолтуудын үлдээсэн нэг том ололт юм. Шорт-трек, уран гулгалт, хоккейн төрлөөр хичээллэх эрэлт хэрэгцээ эхэндээ өмнөд нийслэлд дэндүү их болсон. Спортын сургуулиудад төсвийн орон тоо хаанаа ч хүрэхээргүй тийм их сонирхогчид бий болсон.

Тамирчид гол  гол медалийг хүртсэн мөсөн талбай бүхий ордонд үр хүүхдээ сургаж хичээллүүлэхийн тулд эцэг эхчүүд өөр бусад хотоос бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд олноороо ирэх болсон. Шорт-трекээр хичээллэж байгаа өсвөрийн тамирчин охин Арина Сеферян ТАСС агентлагт өгүүлснээр энэ төрлөөр Оросын тамирчид түрүүлсэн явдал түүнийг спортын энэ төрлөөр хичээллэхэд хүргэсэн аж.

"Манай тамирчид-Виктор Ан, Семен Елистратов нар миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Сочид болсон олимпийн тоглолтуудаас шорт-трекийг үзэж байхдаа энэ бол минийх гэж ойлгосон. Аав маань энэ спортоор хичээллэхийг зөвшөөрөхгүй байсан ч би "Та Орос улсын ирээдүйн бас нэг олимпийн аваргад саад болж байна” гэж хэлсэн. Үүний дараа аав бууж өгсөн” хэмээн 16 настай Арина дурсав.

МЕНТАЛИТЕТИЙГ ӨӨРЧЛӨХ

Мөсөн гулгуурын талбай, зам (трасс), зочид буудлын бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж асан олимпийн өмнөх он жилүүдийг тасралтгүй нүргэлсэн дуу чимээ, тоос шороо, "Камаз”-ууд эцэс төгсгөлгүй холхиж байснаар, сочийн олон оршин суугч өнөөг хүртэл дурсаж ярьсаар байна. Зарим нь энэ бүхэн хэзээ дуусах бол хэмээн бухимдаж эгдүүцэж байсан бол нөгөө зарим нь хотын амьдрал удахгүй тэс ондоогоор сайжирч өөрчлөгдөнө хэмээн эргэцүүлж төсөөлж байсан.

Дэлхийн төвшний тэмцээн зохион байгуулахын тулд Сочийн оршин суугч иргэд зөвхөн спортын зориулалттай барилга байгууламж бүтээн босгох төдийгүй зочломтгой найрсаг гэрийн эзэд байж сурснаар менталитетаа (ертөнцийг үзэх үзэл, хандлагаа) өөрчлөхөд хүрсэн аж. Хотынхоо анхны зочдыг хүлээж авах бэлтгэл тэмцээн уралдаан болохоос хавьгүй эрт, амралт, сувиллын газраар үйлчлүүлэгчдийн төрөл бүрийн хэсэг, бүлгүүд олимпийн тоглолт болохоос нэг жилийн өмнөөс ирэх болжээ.

Гийчинд үйлчилнэ гэдэг бол өөрийнх нь амьдралын хамгийн гайхамшигтай цаг үе хэмээн олимпийн зочдыг хүлээж авч байрлуулах, хооллох, экскурсээр үйлчлэх асуудлыг хариуцсан "Ривьера Сочи” жуулчинд үйлчлэх компанийн ерөнхий захирал Бэлла Тарасова өгүүлж байна.

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefinedОлимпийн тоглолтын өмнөхөн барьж дуусгасан Красная Поляна дахь уулын цанын "Роза Хутор” хэмээх амралт сувиллын зочид буудлын цогцолбор "Фрунзе” зочид буудалд байрласан австричуудын хувьд хамгийн сонирхолтой нь  гурвалжин будааг амьдралдаа анх удаа идэж үзсэн нь санаанд тод үлджээ. Имеретинка усан онгоцонд хүмүүс байрлуулж байснаа санаж байна, Тэнд манай хоккейн домог болсон Фетисов, Третьяк нар амьдарч байсан.

Хэзээ мөдгүй нээлт эхлэх гээд зочид тасралтгүй ирсээр байсныг санаж байна. Жуулчдын тоо хэдэн мянга дахин нэмэгдсэн, гадаадынхан маш ихээр ирсэн. Тэд манай уламжлалыг ихэд сонирхож, үндэсний хоол, хүнс бэлтгэдэг гал тогоогоо харуулахыг, мөн үндэсний дуу, хөгжим сонсохыг хүсдэг байсан” хэмээн Тарасова ТАСС-т дурсжээ.

Уур амьсгал, хүмүүс, хотын зочломтгой дайллагаас зочдын сэтгэл үнэхээр ингэж хүчтэй хөдөлнө гэж хэн ч төсөөлөөгүй. Олимпийн тоглолтын дараа ийм байдал нэг хэсэгтээ үргэлжлэх байх гэж бодсон ч тэгсэнгүй. Сочид аялах дэг горимд тавьсан 2014 оны хоригийн улмаас Олимпийн дараа нам гүм болж, Оросын дотоодын жуулчид л ирэх болсон.

Өнгөрсөн долдугаар сараас харин гадаадын жуулчин их ирэх болсон. Зөвхөн жуулчид ч гэлтгүй, уран барилгачид, дизайнерууд гээд бүгд л олимпийн обьектуудыг үзэж, барилга байгууламжийн шийдлийг сонирхдог ажээ.

МӨС ЧАНАГЧ ХЭМЭЭХ МЭРГЭЖИЛ БАЙДАГ АЖЭЭ

Уулын цанын "Роза Хутор” амралт сувиллын газрын эхний ээлжийг Сочийн олимп эхлэхээс гурван жилийн өмнө нээсэн. Энд 2011 онд уулын спортын Европын цомын ээлжит шатны тэмцээнийг сорилын журмаар хүлээн авч зохион байгуулсан.

Тэмцээн зохион байгуулахаас нэг жилийн өмнө ердийн байгалийн цас багадах эсвэл өндөр хэмд цас хайлахаас сэргийлэх зорилгоор "Роза Хутор”-т урьд хожид тохиолдож байгаагүй 450 мянган шоо метр нэг жил өнжсөн цасыг хуримтлуулж дагтаршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Олимпийн тоглолтын үеэр амралт сувиллын газрын цасан замд спортын 15 төрлөөр олимпийн 30 багц медалийн төлөө тэмцээн өрнөсөн.

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefinedКрасная Полянад зохион байгуулсан уулын цанын спортын Европын цомын ээлжит шатны тэмцээн. 2011 он

"Одоо манай амралт сувилал жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Олимпод зориулсан дэд бүтцийг өөрчлөн тохижуулж, идэвхтэй ашиглаж байна. Жишээлбэл, олимпийн тосгоны уулын хэсэгт амьдарч байсан тамирчдын хоолны газарт одоо ОХУ дахь анхны өндөр уулын арт-орчин бий болгосон.

Энд хүнсний томоохон маркет, йогийн дасгалын заал, лекцийн танхим, уран зургийн галерей ажиллаж байна. Тамирчдад зориулсан эрүүл мэндийн төвийн оронд одоо бальнеологийн спа-отель байгуулсан” хэмээн "Роза Хутор” амралт сувиллын ерөнхий захирлын орлогч Александр Белокобыльский тайлбарлав.

Уулын спортын төрлүүд, гүйлт, альпинизмын чиглэлээр тус амралт сувиллын газарт одоо жилд 15 хүртэл спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж байна. Имеретинийн хөндийд байрлах олимпийн обьектууд уулын кластераас хоцролгүй хөгжиж байна. Мөсөн гулгуурын "Айсберг” ордонд спортын сургуулийн сурагчид хичээллэхээс гадна сонирхсон бүх хүн гулгаж байна. Энэ ордны хамгийн гол хүн мөс чанагч Максим Перминов бөгөөд түүний хийж гүйцэтгэдэг ажлаас гулгуурын мөсний чанар шалтгаалдаг ажээ.

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefined"Олимпийн тоглолтоос хойш нэг жилийн дараа. Сочи ” хэмээх Өвлийн Олимпийн XXII тоглолтын нээлтийн ойд зориулан өвлийн спортын "Айсберг” ордонд зохион байгуулсан мөсний шоу. 2015 оны хоёрдугаар сар.

Зургаан жилийн өмнө Максим Ижевскт амьдарч, эм бэлдмэлийн заводод ажиллаж байхдаа тэшүүрийн спортоор Сочид болсон тэмцээнд хүртсэн олимпийн медалиудтай өөрийгөө хамаарна гэж огтхон ч төсөөлөөгүй явсан. Интернэтэд танилцуулгаа үлдээсэн тэрээр хоёр долоо хоногийн дараа олимпийн бүтээн байгуулалтад оролцох урилга хүлээн авчээ.

Олимпийн үеэр Максим "Адлер-Арена”-гийн мөсний чанар, ус бэлтгэх ажлыг хариуцдаг байв. Олимпийн тоглолтын үр дүнгээр гүйлтийн тэшүүрийн төв дэлхийн шилдэг гурван гулгуурын нэгэнд багтах амаргүй зорилтыг мөс чанагч маань "онц” үнэлгээтэй биелүүлж чадсан. Түүний хариуцсан талбайд олимпийн долоон дээд амжилт тогтоож, хурдны үзүүлэлтээр гулгуурын талбай дэлхийн шилдэг гурвын тоонд багтжээ.

Олимпоос хойш таван жилийн дараа Максим Сочид нүүж ирсэндээ огтхон ч харамсддаггүй гэнэ. Өнөөдөр тэрээр хэзээ нэгэн цагт олимпийн медаль хүртэх спортын сургуулийн сурагчдын бэлтгэл сургуулилтад зориулж чанартай мөс бэлтгэж, усаар дүүргэхээр өдөр бүр ажилдаа явсаар.

САЙН ДУРЫНХАН

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefinedӨвлийн Олимпийн XXII тоглолтод оролцсон сайн дурынхан Красная поляна дахь Олимпийн тосгоны уулын кластерт

Олимпийг зохион байгуулахад сайн дурынхан их үүрэг гүйцэтгэсэн. Зөвхөн Сочигоос 4000 гаруй сайн дурын ажилтан арга хэмжээнд хамрагджээ. Тэдний нэг нь Ирина Красовская. Ирина Владимировна байнга л амьдралын идэвхтэй хэв маяг баримталсаар өдий хүрчээ. Сочид олимп болох тухай мэдмэгц шууд санал хүсэлтээ өгчээ. Дараа нь магадлан итгэмжлэлд орж, стрессийг давах болон зочломтгой байдлын шалгалтыг амжилттай өгсөн байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ, ХӨГЖСӨӨР

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа undefinedСочи хот дахь "Фишт” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо баригдаж байгаа шинэ обьектүүд, 2018 оны хоёрдугаар сар

2018 онд Сочигийн Лоо бичил дүүрэг болон Мацестад шинэ сургууль, хүүхдийн цэцэрлэг байгуулж, эх, нялхсын шинэ төв үйл ажиллагаагаа эхэлж, Лазаревын дүүрэгт хотын эмнэлгийн халдвартын хэсгийн их засварын ажлыг дуусгажээ.

Сочи хотын 130 гаруй өрх ослын байдалтай хуучин байрнаасаа шинэ орон сууцанд нүүж оржээ. 2019 онд хүүхдийн цэцэрлэгийн дэргэд хэд хэдэн обьект барьж байгуулах, Пластунка, Верхний Юрт, Хажико аул зэрэг тосгон, сууринд ерөнхий дадлагын эмч нарт зориулсан байр нээх, Красная полянад сургуулийн өмнөх боловсролын хэсэг бүхий 400 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Адлерын төвд дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд зориулж ФИФА-гийн барьж байгуулсан бэлтгэл сургуулилтын хоёр талбайг орон нутгийн өмчид шилжүүлсний ачаар хүүхэд, идэрчүүдийн багууд урьд хожид байгаагүй хөлбөмбөгийн гайхалтай шинэ дэд бүтэцтэй болсон ажээ.

0 сэтгэгдэл