|

ОЛИМПИЙН СҮЛД ДУУНЫ АЯН ДЭЭР ОРОСЫН СҮЛД ДУУГ ДУУЛЖЭЭ

 ОЛИМПИЙН СҮЛД ДУУНЫ АЯН ДЭЭР ОРОСЫН СҮЛД ДУУГ ДУУЛЖЭЭ
ПЁНЧАН. /ТАСС/. "Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд алтан медаль хүртсэн ОХУ-ын хоккейн тамирчид шагналаа гардаж авах үеэрээ төрийн сүлд дуугаа дуулжээ.

Оросын баг тамирчид Германы багийг 4:3 онооны харьцаагаар хожиж сүүлийн 26 жилд анх удаа алтан медаль хүртсэн юм. ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын хоккейчид олимпийн сүлд дууны аян дээр шагнал гардан авах үеэрээ төрийн дуугаа дуулсан байна.
 
Оросын баг тамирчид олимпийн наадмаас 9 дэх удаагаа алтан медаль хүртэж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд 1992 онд болсон олимпийн тоглолтод Оросын хоккейчид алтан медаль хүртэж байсан юм. Түүнээс өмнө Зөвлөлтийн баг тамирчид 7 удаа ялалт байгуулж байсан билээ.
Э.Аянзаяа
montsame

11 сэтгэгдэл