|

Залуучуудын олимпийн анхны медалийг Г.Тэмүүжин авчирлаа

 

Залуучуудын олимпийн анхны медалийг Г.Тэмүүжин авчирлаа

 

Аргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨН медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирлаа.

 

Тэрээр 55 kг-д 1-р тойрогт хийлж , дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жудочийг цэвэр ялж , аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ. Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө , 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медальтай өсвөрийн шилдэг тамирчин юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь бөгөөд энэ олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.

 


0 сэтгэгдэл