|

Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээАрхангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Тодруулбал, тус аймгийн Батцэнгэл, Цэнхэр, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байгаа бөгөөд зарим замыг хаасан байна. Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас тодрууллаа. Тэрбээр "Аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас жуулчдад саад гарахгүй. Энэ онд Архангай аймагт 280-аад мянган малыг вакцинжуулсан. Одоо 160 мянган хонийг вакцинжуулахаар ажиллаж байна. Шүлхийтэй байгаа сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэхдээ хүн хүч дутагдалтай, газар нутаг том, бартаа сайд ихтэй учраас хүн, малын шилжилт хөдөлгөөн гарч өвчний хүрээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна” гэж онцлов.

Дашрамд дурдахад шүлхий өвчин олон улсын мал амьтны халдварт өвчний "А” ангилалд багтдаг. Богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдварладаг. Эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна.

С.Аз

Unen.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл

  1. replica rolex watches:
    Acheter montre faux Hublot, meilleure réplique Breitling, Breitlingréplique de montres , breitling replikas, u-bateau italo fontana, réplique cartier, montres hublot réplique, fausses montres breitling, réplique montblanc, venez ici acheterréplique Rolex montres , Rolex montres faux, regarder réplique breitling, réplique de montres Tag Heuer, copie de montre Omega, moins cher faux Rolex, Omega.

    Hohe Qualitätbesten Replik Uhren von einem Händler verdient eine Uhr? Hier können Sie bieten die bestenReplik Rolex-Uhren in hoher Qualität, darunter Cartier, Breitling, usw.

    Hohe Qualitätbesten Replik Uhren von einem Händler verdient eine Uhr? Hier können Sie bieten die bestenReplik Rolex-Uhren in hoher Qualität, darunter Cartier, Breitling, usw.
  2. Зочин:
    UGG is a company specializing in the production of ugg boots forum. They offer a wide range of choices and styles. Choose from our rich collection of fake ugg boots, brown in two ways. Fast delivery,